Riversounds Live Music Club

Өнгөрсөн хугацаанд “Ривер Саундз” гэх нэр нь их хотын шөнийн амьдрал хийгээд түүний салшгүй хэсэг болсон цэнгээний урлагийн Монгол брэнд нэр болж чаджээ. Нийслэлийн зүрх болсон төв талбайгаас хэдэн хором алхаад л орох цаг зав хэмнэх байршилтай манай клубын байнгын үйлчлүүлэгчид нь гадаад дотоодын зочид төлөөлөгчид, урлагийн одод, улс төрийн зүтгэлтнүүд, ажил хэрэгч залуучууд байдаг.

16 дахь жилдээ үйл ажилгаагаа явуулж буй “Ривер Саундз” клубын тайзнаас ая дуугаа өргөөгүй Монголын рок попын хамтлаг, дуучид, мөн манай оронд айлчлан тоглолт хийсэн гадаадын томоохон одод гэж нэгээхэн ч үгүй билээ. Аюулгүй, найдвартай, тав тухтай орчин амьд хөгжмийн аялгуу эгшгийн хэмнэлд алжаалаа тайлан, цэнгэн баясахыг хүссэн хэн бүхний өмнө бидний үүд хаалга хэзээд нээлттэй байдаг. Бид дэлхийн рок поп, джаз урлагийн сонгодог төлөөллийн дуу хуур болон орчин цагийн хөгжмийн шинэ урсгалын хөг хэмнэлээр таны бие, сэтгэлийг цэнэглэсээр байх болно. “Live Music Club” хэмээх тодотгол нь манай байгууллагын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг бөгөөд бид амьд хөгжим, рок поп урлагийг тууштай дэмжин тоглолт, CD-ний баяр, дуу хөгжмийн наадмуудыг өөрийн клубт амжилттай зохион байгуулсаар ирлээ. Манай клуб 2005 онд 5 жилийн ой, 2010 онд 10 жилийн ой, 2015 онд 15 жилийн ойгоо угтан иж бүрэн засвар, өргөтгөл, барилга угсралтын ажил хийж, “Martin”, “Mach” “JBL” фирмийн хөгжмийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийг суурилууллаа.

Өнгөрсөн хугацаанд “Best Night Club”, “TOP-10” аж ахуйн нэгжээр удаа дараалан шалгарч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээж чадсан билээ